Xоёр даxь албадан дуудлага xудалдаа болно

Share on facebook
Хуваалцах
Share on whatsapp
Хуваалцах
Share on twitter
Хуваалцах

Автоимпекс ХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг хамтад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд албадан дуудлага худалдаанд оруулж буй талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаа 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатар дүүргийн гурав дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны 200 тоот өрөөнд зохион байгуулагдахаар тогтоол гарчээ. Энэхүү дуудлага худалдаа болон байгууллагын хөрөнгийн талаарх мэдээллийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсууд болон 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс мэдээлэл авах боломжтой юм.