“Автоимпекс” ХК-ийн 1991-1993 онуудад Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн төлбөр болох шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт 5 тэрбум 130 сая орчим төгрөгийн өрийг барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа билээ. Энэхүү ажиллагааны хүрээнд “Автоимпекс” ХК-ийн эзэмших эрх бүхий газар, түүн дээрх барилга байгууламжуудыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон Файн Эстимэйт ХХК-ийн шинжээчит 35 тэрбум 780 сая орчим төгрөгөөр үнэлсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эхний шатны дуудлага худалдаа энэ үнэлгээний 70% буюу 25 тэрбум орчим төгрөгөөс эхлэн үнийн санал авч худалдан борлуулахаар дуудлага худалдаанд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан боловч энэхүү дуудлага худалдаанд ямар нэгэн үнийн санал ирээгүй болно. Дараагийн шатны дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор зохион байгуулагдана
Анхан шатны дуудлага худалдаа зохион байгуулагдав
Share on facebook
Хуваалцах
Share on whatsapp
Хуваалцах
Share on twitter
Хуваалцах