“АВТОИМПЕКС” XК-ийн албан ёсны вэбсайт-д тавтай морил
Бидний туxай
“Автоимпекс” ХК нь Монгол улсад машин техник, сэлбэг хэрэгсэл, шатахуун, тос, тосолгооны материал импортлон авах, ханган нийлүүлэх үүрэг бүхий анхны байгууллага 1934 онд “Тэхийн захиран байгуулах газар” нэртэй байгуулагдсанаар үндэс сууриа авсан гэж үздэг. Уг байгууллагын нэр нь “Монгол трансын ерөнхий захиргаа”, “Авто контор”, “Сов Монгол торг”, “Авто импорт нэгдэл” нэрээр олон өөрчлөгдөж байсан.
Одоогийн “ Автоимпекс” ХК-ийн эзэмшилд байгаа барилга байгууламж нь 1981 онд барьж, ашиглалтанд оруулсан, тухайн үедээ ачааны автомашины иж бүрэн засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий барилга байгууламж юм.
Тус компанийг улсын бүртгэлд 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлд бүргэж, гэрчилгээ олгосон байдаг.