Share on facebook
Хуваалцах
Share on whatsapp
Хуваалцах
Share on twitter
Хуваалцах

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН МЭНД

🇲🇳Улс тунхагласны баярын өдөр 🇲🇳

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан билээ. Энэ нь зөвхөн төрийн нэрийг зарласан үйл явдал бус, үндэсний тусгаар тогтнолоо бэхжүүлж, эрх чөлөөгөө баталгаажуулсан монголчуудын түүхэн өдөр юм.

Улс тунхагласны баяр бол зөвхөн түүхийг эргэн харах өдөр төдий бус, ирээдүйгээ хэрхэн бүтээх тухай эргэцүүлж, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед өвлүүлэхийн утга учрыг сануулах өдөр билээ. Та бүхэнд улс тунхагласны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе 🎊🎊.